Гэдэс нь өвдсөн нярай хүүхэд зогсоо зайгүй уйлна.
Нялх хүүхэд олон шалтгаанаас болж уйлдаг ч цаад шалтгаан нь бие махбодийн өөрчлөлт, хүнд өвчин байх нь ховор.
Гэдэс дүүрэх, агаар залгих зэргээс үүдэн гэдэс нь мушгиснаас болж нярай зовиуртай уйлдаг.
Агаар залгиснаас үүдэлтэй зовиурыг анагаахад Симетикон агуулсан дуслаар уух эм ихэнх нялхаст тус болдог. Нилээн хэдэн төрлийн бэлдмэл байх бөгөөд гол нь эм уулгах заалтыг сайтар баримтлахаас үр дүн хамааралтайг анхаарах нь чухал. Симетикон нь хүүхдийн гэдэсний ханаар шимэгддэггүй тул аюулгүй, хэвлийд үүссэн хийн бөмбөлгийг задлах замаар үйлчилдэг.
Гэдэсний дүүрэнги арилгах бэлдмэл нилээн олон болсон тул эмзүйчээс тохирох бэлдмэлийг ярилцаж зөвлөж байж авах нь нэг үйлчилгээтэй эмүүдийг давхцуулж авах, хэрэгцээ шаардлагагүй олон эм өгөхөөс сэргийлнэ.
Эм бэлдмэлийг хоёр гурав хоног хэрэглэсээр атал намжихгүй уйлсаар, зовиурласаар байвал эмчид дахин бүрэн үзлэг хийлгэх шаардлагатай болохыг харуулна.
Симетикон агуулсан бэлдмэл үйлчилж байвал үргэлжлүүлэн уулгаж болох бөгөөд шаардлагатай бол хэдэн долоо хоног ч уулгаж болдог.
Нялхаст хэрэглэх эм бэлдмэлийн хугацааг нь сайн анзаарах хэрэгтэй бөгөөд нэгэнт задалсан бэлдмэлийг сараас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.
Нялхасын дээр дурьдсан зовиурыг эмийн ургамлаар эмчилдэг хуучны аргыг одоо ч хэрэглэсээр байна. Хонин гоньд, балжингарма цэцэг, гоньд, аниж нь дүүрэнги дардаг эмийн ургамлууд. Эдгээрийг агуулсан фитоцайг 6 долоо хоногтойгоос чихэр нэмэлгүй өгч болдог. Ер нь хүүхдэд чихэр нэмэлгүй өгч байх нь хүүхдийн шүд ясны хөгжилд тустай. Эмийн ургамлыг хандалж өгөхдөө мөн л бага багаар өгөх хэрэгтэй .
Гэдэсний дүүрэнгид хэрэглэх шинэ үеийн бэлдмэлүүд
Одоо үед нялхасын гэдэс мушгих, өтгөн хатах, зогисох, гүйлгэх зэргийг эмнэх зориулалттай пробиотик агуулсан дуслаар уух бэлдмэл бас худалдаанд гарсан байна. Мөн нялхасын хоол тэжээлийн боловсруулалттай холбоотой зовиурыг эмнэх лактаз энзим агуулсан бэлдмэлүүд бас байдаг аж.

Бэбинос – Нялхасын хэвлийн дүүрингийг намжаах иллэгний тусгай тос. Герман улсад үйлдвэрлэв. Найрлагад нь байх Гоньд болон Иллициумын үнэрт тосны ачаар хэвлийн дүүрэнги намжаах, хоолны шингэц сайжруулах, тайвшруулах үйлчилгээтэй. Бэлдмэл нь нийлэг өнгө, үнэр оруулагч болон тогтворжуулагч бодисоос бүрэн ангид.
Хэрэглэх арга: Нялхас (5 сартайгаас) болон багачуудын хэвлийн дүүринги намжаах болон хоолны шингэц сайжруулах, хамгаалах тос. Хэмжээ: 50 мл
Манай эмийн сангийн бүх салбараар бий.