Пимафуцин нь исгэгчийн төрлийн болон төст мөөгөнцрөөр үүссэн мөөгөнцөрт өвчлөлийн үед өргөн хэрэглэгдэж буй эм. Бэлдмэлийг бүх насны ангилалд хэрэглэх ба ерөнхий эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, арьсны өнгөний эмчилгээнд хэрэглэж байна.
Пимафуцины үйлчлэгч бодис нь макролидын бүлгийн өргөн хүрээт антибиотик НАТАМИЦИН юм.
Үйлчилгээний үндсэн хүрээ:
• Исгэгч болон исгэгч төст мөөгөнцөр (ялангуа Candida alb.)
• Дерматофитууд (Microsporum, Trichophyton, Epidermophyton)
• Torulopsis, Rhodotorula – исгэгч мөөгөнцөр
• Аspergillus и Penicillium-ийн бүлгийн бичил биетүүд
Туслах бодисууд :
• Шахмал (тальк, крахмал төмсний, лактоза, желатин и др.)
• Лаа (полисорбат, цетилын спирт, тос и др.)
• Крем (органик спиртүүд, цетилын лавын эфир, цэвэршүүлсэн ус гмт.)
Үйлдвэрлэгч: «ASTELLAS PHARMA EUROPE B.V» (Япон).
Пимафуцины хэрэглээ:
• Үтрээний архаг болон хурц мөөгөнцөр(кандидоз)-ийн эмчилгээ
• Мөөгөнцрийн далд хэлбэр үүсэхээс урьдчилан сэргийлэх
• Анхдагч болон хоёрдогч дархлаа сулрал, мөн антибиотик удаан хугацаагаар хэрэглэх үед үтрээний мөөгөнцөр үүсэхээс болон давтан үүсэхээс сэргийлэх
• Системийн мөөгөнцөрт өвчлөлийн үед нийлмэл эмчилгээ
Хэрэглэж болохгүй заалт:
Пимафуцины хэрэглэж болохгүй заалт нь цөөн, үйлчлэгч эсвэл найрлагат орсон бодист харшилтай байх зэргээр хязгаарлагддаг.
Өгч болох гаж нөлөө:
Пимафуцин ихэвчлэн зохимж сайтай, тун хэтрэх явдал эрс цөөн. Маш ховор тохиолдолд хэсэгт харшил өгч болох юм. Ховор тохиолдолд шахмалыг уух эхний үед дотор муухайрах, бөөлжис цутгах, гүйлгэх зэрэг гаж нөлөө илэрч болох ч үргэлжлүүлэн хэрэглэснээр хэвийн болно.
Онцгой заалт: Пимафуциныг хэрэглэж байхад архи ууж болохгүй.
Пимафуциныг жирэмсэн, хөхүүл үед мөн хүүхдэд бичдэг. Сарын тэмдэг ирсэн үед лаа хэлбэрээр хэрэглэж болохгүй.
Эмчилгээний үед бэлгийн хавьтлаас зайлсхийх нь зөв. Хамгаалалтгүй хавьтлаас үүдэн хамтрагчид тань харшлын реакци өгч болох юм .
Эмийн сангаас эмчийн жороор олгоно.
Хадгалахдаа хүүхдээс хол, гэрэл тусахгүй газар хадгална
Дасал донтол үүсгэхгүй
Бэлдмэлийн жишиг үнэ (2016.05.01-ны байдлаар):
Пимафуцин үтрээний лаа 100 мг Зш (18,3оо₮)
Пимафуцин крем 2%- 30 гр (16,5оо₮)
Пимафуцин шахмал 100мг 20ш (31,6оо₮)
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан
Leave A Comment