Үйлчлүүлэгчид маань бөөс хуурснаас салгах арга, зориулалтын бүтээгдэхүүн ихээр сураглах болсонтой холбогдуулан та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.
Толгой бөөстсөнийг анзаарахгүй цаг алдсанаас бөөс үржиж, ор дэрний хэрэгсэл, хувцас, ор буйдангийн зөөлөн эдээр дамжин халдах нөхцөл бүрэлдэнэ. Мөн тэврэлдэх, толгойгоо нийлүүлэх гэх зэрэг үед ч халдаж болзошгүй.
Толгойн бөөс ихэвчлэн бага насны болон бага ангийн хүүхдийн дунд илрэх нь элбэг бөгөөд ер нь аль ч насны хүн бөөстөж болно. Эмчид үзүүлэн бөөс устгах түрхлэг, шампунь зэргийг бичүүлж авч хэрэглэж болно. Мөн гэрийн нөхцөлд Оливийн тосоор цэвэрлэдэг арга бас бий.
Оливын тос ашиглан гэрийн нөхцөлд устгах

Хэрэглэгдэх зүйлс:
- Оливын тос (Extra Virgin зэрэглэлийнх байвал сайн)
- Нарийн сам (ширхэгчлэн самнаж болохоор нарийн байх хэрэгтэй, бөөсний зориулалтын сам бас байдаг)
- Үс хамгаалах гялгар уутан малгай (унтаж байх үедээ ор дэрний хэрэгслээ тос болгохоос сэргийлнэ)
Аргачлал:
- Орой унтахаасаа өмнө хуйх болон үсээ оливын тосоор бүрэн тосолно. Сайн тослоорой, бүү хэмнээрэй.
- Гялгар уутан малгайгаа өмсөх
- 6-8 цаг хүлээх. Бөөс агааргүй нөхцөлд нилээд хэдэн цаг тэсвэртэй байдаг учир удаах хэрэгтэй.
- Бөөсний самаараа нэг бүрчлэн самнах
- Саман дээр тогтсон бөөс, хуурсыг арчиж авах, эсвэл савантай бүлээн усаар зайлуулах
- Энэ мэтээр үснээс бөөс гарч ирэхээ больтол үргэлжлүүлнэ
Сул талууд:
Энэ эмчилгээг 2-3 долоо үргэлжлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд оливын тосны үнэ мөн өндөр байдаг байна.
Хэрвээ та илүү хялбар арга хайж байгаа бол:
Хигия-бөөс устгах шампунь

Хигия нь толгойн болон түрүүний бөөс устгана. Хуурсыг мөн устгана. Үйлчлэгч бодис нь өндөр үйлчилгээтэй хоруу чанар багатай. Мөн хөөсрүүлэгч бодис нь арьс цочроохгүй. Агууламжид байх цууны хүчил нь хуурсыг үснээс салгаж өгнө.
Хэрэглэх заалт: Толгойн болон өмдний бөөсийг устгана.
Хэрэглэх арга: Урьдчилан бүлээн усаар норгож, энгийн угаалт хийсэн үсэнд 15-20 гр хиртэй шампунийг түрхэж, сайтар хөөсрүүлж өгнө. 10-15 минут болгосны дараа бүлээн усаар зайлж, хуурсны шүүрээр хуурсыг самнаж зайлуулна. 7 хоногийн дараа давтан хэрэглэж болно. Курс эмчилгээний үед нийтдээ 3 удаагаас илүү хэрэглэхгүй.
Өгч болох гаж нөлөө: Арьс загатнах туурах зэрэг харшил өгч болно.
Хэрэглэж болохгүй заалт: Хигия шампунийн үйлчлэгч бодист харшилтай бол, арьс болон хуйх гэмтсэн, үрэвссэн, хоёрдогч халдвар зэрэгтэй байгаа бол хэрэглэж болохгүй.

- Үсний бөөс устгаж хуурс салгах шампунь болон бэлдмэлүүд хуурс зайлуулах хуванцар шүүрэн самны хамт
- Педилин
- Медифокс
- Хигиеника
- Хигия
- Хуурс цэвэрлэгч электрон Шүүрэн сам
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан
Leave A Comment