Тийм ч учраас эмч нар бие махбодь хэвийн байдалдаа орж, өвчин зовиургүй болж, тайвширтал 6-8 долоо хоног хүлээхийг зөвлөдөг. Мэдээж энэ хугацаа гэр бүл бүрт өөр өөр байх нь дамжиггүй. Ямар байлаа ч бэлгийн харьцаанд орж эхлэхдээ цочир цочимог бус байх нь зөв. Эхэндээ тослог сайтай бэлгэвч хэрэглэх нь үтрээ цочирох болон элдэв нянгаас сэргийлнэ. Энгийн үед ямар нэг хохирол үзүүлдэггүй гэмгүй мэт нянгууд нь гэмтэлтэй надаргуу дээр маш хурдан үржиж эхэлдэг.
Төрсний дараа яагаад бэлгийн харьцаанд орж болдоггүй вэ?
Дотно харьцаагаа хэдийд сэргээвэл зохимжтой вэ?
• Хүндрэлгүй хэвийн төрсөн бол төрснөөс хойш 6-8 долоо хоногийн дараа бэлгийн харьцаанд орж болно. Энэ хугацаанд эмэгтэй хүний бага аарцгийн эрхтнүүд нөхөн төлжиж гүйцнэ. Умай хэвийн байдалдаа эргэн орж, салст нь төлжиж гүйцнэ. Цусархаг ялгадас гарахаа болих нь үүний нэг шинж тэмдэг.
• Кесарев зүсэлт буюу манайхны ярьж сурснаар хийсвэрээр төрвөл үтрээний хана болон савны амсар төрөөгүй хүнийхтэй адил үлдэх боловч бэлгийн харьцаанд 8 долоо хоног өнгөрсний дараагаас орж болно. Учир нь умайн эхэс бэхлэгдэж байсан хэсэг болон мэс заслын оёдолтой хэсэг бүрэн төлжиж гүйцэх учиртай. Хэвлийн арьсан дээрх тавьсан оёдол эдгэсэн нь умайн оёдол бүрэн эдгэсэн гэсэн үг биш байдаг.
• Хярзангийн оёдолтой бол оёдлыг бүрэн эдгэтэл 2-3 сар хүлээх шаардлагатай. Мөн дотно харьцаанд орж эхлэхдээ эмэгтэй нь хөдөлгөөнөө хянаж, өвдөлт үүсгэхгүй байхаар байрлалыг сонгох нь зүйтэй байх.

Өөр юу сэтгэл зовоож болох тухайд
1. Үтрээ хуурайших
Эстроген дааврын ялгаралт багасснаас үтрээний салиа мэдэгдэхүйц багасдаг. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхтэй нягт холбоотой тул сарын тэмдэг эхлэхгүй удаж буй эмэгтэйд илүүтэй тохиолдоно. Ийм үед үтрээ чийгшүүлэгч гель хэрэглэх нь зөв.
2. Дотно харьцаанд орох хүсэлгүй болох.
Залуу эх хүн өөрийн шинэ үүрэг рольдоо зохицох шаардлагатай болох бөгөөд эхний сардаа маш их ядардаг. Эмэгтэй хүний бие махбодь нь төрмөгцөө богино хугацаанд бэлгийн харьцаанд орох бүтэцтэй биш. Эхийн биед нь ялгарч буй пролактин нэртэй даавар нь зөвхөн хүүхэд рүү төвлөрүүлж, хүүхдээ тэжээх, өсгөхөд бүх бие сэтгэл нь хандана. Харин үр удмаа үлдээх сэдэлтэй бэлгийн харьцааг шал өөр дааврууд удирддаг аж.
3. Хайрт эр нөхөр тань дотно харьцаанаас зайлсхийгээд байх шиг санагдаж байна уу. Магадгүй хайрт ханиа өвтгөх, зовоохоос эмээх сэтгэл нь зайлсхийхэд хүргэх тул биед эвтэй байрлал сонгох, сайн ойлголцож удирдлагыг гартаа авах нь бас нэг тайлал.
4. Саад садааны тухайд
Нялх хүүхэд эхний саруудаа ихэнхдээ өнгөцхөн нойрсож өнгөрөөдөг. Тиймээс хүүхэд хэдийд ч сэрээд уйлж болно. Тиймээс олдсон цагийг ашиглах, эх бага ч болов тайвширч амрах, тэрүүхэн зуур үүрэг ролио мартагнах нь хэрэгтэй зүйл.
5. Бэлгийн харьцаанд ороод эхлэсэн эхний өдрөөс л таашаал аваад эхлэх нь тэр бүр байдаггүй аж.
Хөхүүл эхчүүлээс судалгаа авахад бараг жил гаруй хугацаа өнгөрсний дараагаас бэлгийн таашаал авч эхэлсэн тухайгаа дурьдсан. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 40 хувь нь цаг хугацааны явцад таашаал авах нь 2 дахин нэмэгдсэн гэж баталсан байна.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан

Leave A Comment