Хөл хавагнах асуудал эмэгтэйчүүдэд олонтаа тохиолддог. Энэ нь үзэмжгүйн дээр олон тооны таагүй үр дагавартай. Зарим хүмүүс зүгээр л тохиолдоод өнгөрдөг зүйл гэж бодоод нэг их ач холбогдол өгдөггүй. Гэтэл энэ нь чухамдаа эрүүл мэндэд асуудал гарсны шинж тэмдэг байх нь бий.
Тэгэхээр ямар өвчлөлийн үед хөл хавагнадаг вэ гэдгийг авч үзэе.
Хамгийн өргөн тархмал нь бөөрний өвчлөл байдаг. Энэ тохиолдолд хоёр хөл зэрэг хавагнадаг. Мөн нүдний доор цагираг үүсч, дээд зовхи хавагнан, шээсний өнгө өөрчлөгдөнө.
Ийм шинж тэмдэгтэй дээр нь гүйлгэж байвал нарийн бүдүүн гэдсэнд асуудал байна. Хөл хавагнахаас гадна биеийн бусад хэсэг болон хэл хавагнах нь бамбай булчирхайн өвчлөлийн шинж. Бамбай булчирхайн өвчлөлийн үед ядрах, сульдах, нойрмоглох шинж дагалдана.
Бүлэн үүсэх, үрэвсэл, венийн дутагдал, үе мөчний өвчлөлийн үед бас хавагнана.
Хавагнахын сацуу амьсгаадах, хэржигнэх, ханиах, зүрх цохилох зовиуртай байвал энэ нь зүрхтэй холбоотой асуудал гарсныг харуулна.
Хөлийн судас бүдүүрснийг хүмүүсийн ихэнх нь өвчин гэж үздэггүй ч чухамдаа судас бүдүүрснээс хөл хавагнах нь бий. Эмчилгээг хэдий хойш нь тавих тусам хаван байнгын болж архагших магадлалтай.
Бүр ямар ч асуудалгүй эрүүл хүний ч хөл хавагнаж болно. Шалтгаан мундахгүй: Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, халууцах, хэт их хэмжээний шингэн уух, барисан хувцас, гутал өмсөх гмт. Ийм үед хаван хялбархан бууна. Бага зэрэг хөдлөх, хөлөө сойж хэвтэх зэрэг нь хангалттай. Хөлөө хүйтэн усанд дүрэх, халуун хүйтэн усаар ээлжлэн шүрших нь тустай.
Жирэмсэн хүүхнүүдийн хөл хавагнах нь олонтаа. Энэ нь умай томрон судсуудыг дарснаас үүдэн цусны эргэлт хүндэрснээс үүдэх нь бий
Дааврын өөрчлөлтөөс үүдэн биед шингэн хуримтлагдан хаван үүсч болно. Энэ тухайд амьдралын идэвхтэй хэв маяг, хоолны зөв хэвшил тус болно.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан
Leave A Comment