ХҮРМЭН ХХК
1995 онд үүсгэн байгуулагдсан манай компани үйлчлүүлэгч та бүхэнтэйгээ өдгөө хорин зургаан жилийг ардаа үджээ. Манай хамт олон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг өндөрт тавьж ямагт нэр хүндтэй, шилдэг үйлдвэр, компаниудын чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ.
Нийгмийн хариуцлага
Сургалт
Төгсөх курсын оюутнуудад тэтгэлэг олгож, тодорхой
зорилтот гэрээний дагуу төгсөх үед нь ажлын байраа хангаж ажилладаг. Мөн эмнэлгийн байгууллагууд болон ӨЭМТ- үүдтэй сургалт мэдээлэл байнга солилцон ажилладаг
Дархлааг дэмжих аян
Хүрмэн эмийн сан жил бүр Витаминжуулалтын аяныг тогтмол хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд 200 гаруй нэр төрлийн витамин, амин дэмийг урамшуулалттай хүргэхийн зэрэгцээ, эрүүл мэндийн хөтөлбөр зохион байгуулж, үзлэг оношилгоог хийх зэрэг ажлуудыг зохион байгуулдаг.
Сайн үйлсийн аян
Эрүүл мэндийн байгууллагын хувьд нийгмийн эрүүл мэндийг тодорхой түвшинд сахин хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах зорилгын хүрээнд нийгмийн эмзэг давхаргын өрхүүд болон алслагдсан дүүргийн иргэдийг ӨЭМТ-үүдтэй нягт хамтран ажиллаж эрүүл мэндийг дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.
ТББ-ын хамтын ажиллагаа
Лантуун дохио ТББ байгуулагын Ид Шидийн Орон 1 болон 2 төслийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламжийг дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна. Мөн Хавар, Намрын витаминжуулалтын аяны үеүдэд цэцэрлэг болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дархлааг дэмжих хөтөлбөрийг жил болгон хэрэгжүүлэн ажиллаж байна.