Хүрмэн ДНК
Хүрмэн ДНК эмнэлэг нь 2009 оноос хойш Ph.D Д.Рагчаа эмчийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд чанар болоод эмнэл зүйн ноу-хауны илэрхийлэл болжээ.
Үүд хаалгаа нээсэн мөчөөс эхлэн арьс өнгө, бэлгийн замын халдварын шинжилгээ өгөх, эмчийн зөвлөгөө авах, эмчилгээ хийлгэх зорилгоор ард иргэд итгэл үзүүлэн үйлчлүүлсээр өдий хүрчээ.

Арьс гоо заслын эмчилгээ, үйлчилгээ
1. Гоо сайхны тарилгууд (нүүр, хүзүү, цээжний гиалуроны хүчил, филлер, ботокс, эхэсийн тарилга) • Залуужуулах • Нөсөө багасгах 2. Нүүрэнд утас суулгах (3D-мезо утас) 3. Мэнгэ, үү, ургацаг авах (CO2-лазер, радио коагуляци) 4. Целлюлит арилгаж, өөх хайлуулах аппаратын эмчилгээ 5. IPL (илүүдэл үс арилгах, батга эмчлэх, нөсөө багасгах)
БЗДХ-ыг оношлох, эмчлэх
Бэлгийн замын (БЗ) халдварын ДНК-оношилгоо гэдэг нь өвчтөнөөс авсан сорьцонд тухайн хүний бус, халдвар үүсгэгчийн ДНК-г илрүүлэх арга юм. БЗ-аар дамждаг халдваруудын энэхүү оношилгоо нь шээсний сүв, үтрээ, умайн хүзүүний хучуур эсүүд, мөн шээс, үрийн шингэн зэргээс шинжилгээний сорьц авч тусгай аргачилалаар боловсруулан халдварын үүсгэгчдийн ДНК-г ялган авч 108-1012 дээш тоогоор олшируулан анализаторын тусламжтайгаар илрүүлдэг.

БЗ-ын халдваруудыг илрүүлэх бусад аргуудтай харьцуулахад илрүүлэлт 98 – 100% бөгөөд харьцангуй богино хугацаанд (3-24 цаг) үр дүнг гаргах боломжтой.
ДНК-оношлогоогоор бэлгийн замаар дамждаг 20 гаруй төрлийн нян, вирус, мөөгөнцөрийг илрүүлнэ. Далд болон шинж тэмдэггүй, архаг халдварыг илрүүлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. БЗ-аар халдвар үүсгэдэг 8 төрлийн нян илрүүлэх молекул оношлогоо 100,000₮, үүн дээр вирус мөөгөнцөр үзүүлэх шаардлагатай бол нэмэлт төлбөр орно. Дээрх шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн эмчийн үнэгүй зөвлөгөө өгнө.